⚠️ Хамгийн чухал анхааруулга

Зар байршуулагчтай холбогдсон тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг нягталж, урьдчилгаа төлбөр шилжүүлэхдээ болгоомжтой хандана уу. Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, өмчлөл болон гэрээний нөхцөлийг өөрөө нягталсны дараа шийдвэр гаргана уу.

1. Урьдчилгаа төлбөр бүү шилжүүлээрэй

Байр, газар, хашаа байшинг үзээгүй байж барьцаа, урьдчилгаа, захиалгын төлбөр шилжүүлэхээс зайлсхий.

2. Өмчлөл болон мэдээллийг нягтална уу

Үл хөдлөх хөрөнгийн байршил, талбай, өмчлөгчийн мэдээлэл болон бичиг баримтыг өөрөө шалгаарай.

3. Хэт хямд үнэ байвал болгоомжтой байгаарай

Зах зээлийн үнээс хэт доогуур үнэ, яаралтай шийдвэр гаргахыг шаардах нөхцөл нь эрсдэлтэй байж болно.

4. Боломжтой бол биечлэн уулзаарай

Зарын эзэнтэй уулзахдаа олон нийтийн газар уулзаж, шаардлагатай бол гэр бүлийн хүн эсвэл танилтайгаа хамт очоорой.

Сэжигтэй шинж тэмдэг

  • Зах зээлийн үнээс хэт доогуур үнэ санал болгох
  • Яаралтай шийдвэр гаргах эсвэл мөнгө шилжүүлэхийг шаардах
  • Биечлэн уулзахаас татгалзах
  • Зөвхөн чат эсвэл мессежээр харилцах
  • Бичиг баримт, өмчлөлөө тодорхой харуулахгүй байх

Uuruu.mn юу хийхгүй вэ?

  • Утас, чат эсвэл SMS-ээр нууц үг асуухгүй
  • Баталгаажуулах код шаардахгүй
  • Хувийн данс руу төлбөр шилжүүлэхийг шаардахгүй
  • Худалдан авагч болон зар байршуулагчийн өмнөөс хэлцэл хийхгүй

Uuruu.mn нь зарын платформ бөгөөд худалдан авалт, түрээс, төлбөр тооцоо болон гэрээний талуудын хоорондын хэлцэлд шууд оролцдоггүй. Эцсийн шийдвэр гаргахаас өмнө мэдээллийг өөрөө нягталж, шаардлагатай тохиолдолд нэмэлт баталгаажуулалт хийнэ үү.